header
Your search results

Executive Summary / Бидний тухай:

Эзэн Рийл Эстэйт ҮХЭХ-ийн компани нь 2020 онд байгуулагдсан бөгөөд ЧМТ-г хэрэгжүүлэгч цөөхөн байгууллагын нэг юм. Манай компани нь МУ-ын хэмжээнд төдийгүй дэлхийн бусад орнуудад үйл ажиллагаагаа тэлэх зорилготойгоор ажиллаж байна. Бид ҮХХ-ийн менежмент болон орон сууц, оффис, үйлдвэр худалдаа, газар, аялал жуулчлал, нүүлгэлт зэрэг бүхий л салбаруудад ҮХХ-тэй холбоотой үйлчилгээг үзүүлэх бөгөөд худалдан авагч талын нөөц бололцоонд тулгуурлан хамгийн сайн үл хөдлөхийг санал болгох юм. Мөн мэргэжлийн гэрчилгээтэй агентууд болон баг таны үл хөдлөхийн үнэ цэнийг хариуцан ажиллах болно.

Company & Business Description

Company Purpose

Бид МУ-аас ОУ-руу чиглэсэн үл хөдлөхийн үйл ажиллагааг бий болгон ҮХЭХ-ийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой.

Mission/Vision Statement

ҮХЭХ-ийн харилцаанд оролцож буй хүн бүрт чанартай, стандарттай, хууль дүрмийн дагуу хүртээмжтэй үйлчилгээг хүргэх бөгөөд цаашлаад тухайн салбарын улс эх оронд үзүүлэх үр нөлөөг таниулах, ҮХХ-ийн менежментийн үйл ажиллагааг нутагшуулах замаар барилга, бүтээн байгуулалтын насжилтыг уртасгах, үнэ цэнийг хадгалах зэрэгт бидний ажлын зорилт оршино.

Core Values / Манай комканий үнэт зүйлс:

  • Мэргэжлийн баг хамт олон
  • Удаан хугацааны судалгаанд тулгуурлан бий болсон үйлчилгээ буюу бүтээгдэхүүн
  • Хөрвөх чадвар бүхий олон талт хамтын ажиллагаа
  • ЧМТ-г хэрэгжүүлэгч байгууллага

Compare