Мэдээ

УБ хотын дөрвөн өрх тутмын гурав нь орон сууц худалдан авагч

Социологийн боловсролын төв, ГТХАН хамтран орон сууцны зах зээлийн эрэлт хэрэгцээний судалгааг хийсэн байна.Судалгааны гол зорилго нь орон сууцны өнөөгийн зах зээлийг судлан, орлогын ялгаатай бүлгүүдээр орон сууцны өнөөгийн эрэлт хэрэгцээний төлөв байдлыг гарган, хотын төв болон аль нэгэн бүсэд амьдрахын давуу тал болон байршлын сонголтыг харуулж, банкны зээл авах сонирхол хийгээд өнөөгийн боломж ямар байгааг харуулахыг зорьжээ.
Судалгааг Социологийн боловсролын төв болон МУИС-ийн судлаач багш нар хамтран гүйцэтгэсэн байна. Судалгааг хийхдээ УБ хотын зургаан дүүргээс ганцаарчилсан ярилцлагад 15 хүн, фокус бүлгийн ярилцлагад 60 хүн, анкетын судалгаанд 368 хүн хамруулсан байна. Судалгаанд оролцсон өрхүүдийг сууцны нөхцөл байдлаар нь авч үзвэл 37 хувь нь орон сууцанд, 3 хувь нь тохилог хаусанд, 35 хувь нь гэр хороололын байшинд, 25 хувь нь гэрт амьдардаг. Эдгээр өрхүүдийн 52,7 хувь нь өөрийн гэсэн орон сууцгүй байгаа бөгөөд,үүнээс гадна 16 хувь нь байраа томсгох сонирхолтой, 7,3 хувь нь үр хүүхэд болоод эцэг эхдээ байр худалдан авч өгөх сонирхолтой байв. Энэ судалгаа одоогийн нөхцөлд Улаанбаатар хотод орон сууцны эрэлт хэрэгцээ ямар их байгааг ерөнхийдөө харуулж чаджээ. Үнэ ханш хийгээд төрийн бодлого, санхүүгийн зохих нөхцлүүд бүрдэж чадвал УБ хотын дөрвөн өрх тутмын гурав нь орон сууцны зах зээл дээр потенциал худалдан авагч байх магадлалтай болохыг уг судалгааны дүн харуулсан байна.
Судалгааг хийхдээ олон улсын аргачлалыг ашиглан / Нэг хүнд ноогдох дундаж орлого өдрийн хоёр ам долларт хүрэхгүй бол нэн ядуу гэж үздэг байна/ өрхийн нэг гишүүнд ноогдох орлого 72000 төгрөг хүртэлх бол нэн ядуу, 101000 төгрөг орчим бол амьжиргааны төвшин доогуур, түүнээс дээш 200000 төгрөг хүртэлх орлого ноогдож байгаа бол дундаас доогуур, 300000 төгрөг хүртэлх орлоготой бол дундаж, 500000 төгрөг хүртэлх орлого ноогдож буй бол дундаас дээгүүр, 500000-аас дээш орлого ноогдож байгааг чинээлэг гэж зургаан ангилалд хуваан судалжээ. Судалгаанд оролцогчдын 37 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур, 36,1 хувь нь бага орлоготой,19,8 хувь нь 400 мянга хүртэлх дундаж орлоготой, 7,1 хувь нь 400 мянгаас дээш орлоготой байжээ.
Судалгаанд хамрагдсан хоёр өрх тутмын нэг нь орон сууцны талбайн нэг мкв-ын үнэ 600 мянган төгрөгөөс дээш бол худалдан авахад хүндрэлтэй,10 өрх тутмын дөрөв нь 500мянгаас давахгүй байвал зохимжтой, 10өрх тутмын зөвхөн нэг нь 800мянган төгрөгөөс дээш үнэтэй байж болно гэж хариулсан байна. Өрхийн орлого, зарлагын дунджаас харахад нэг өрх сард дунджаар 623,5мянган төгрөгийн орлого олж, 455 мянган төгрөгийн зарлага гаргадаг байна. Эндээс дундаж орлого бүхий өрхүүд олсон орлогынхоо 80 хувийг зарцуулдаг гэсэн дүгнэлт гарчээ.Энэ судалгааг 2007 онд хийсэн Жайкагийн судалгаатай харьцуулахад өрхийн орлого хоёр дахин нэмэгджээ. Гэсэн ч орон сууцны худалдан авалт тэр хэмжээгээр нэмэгдэж чадаагүй байна. Орон сууц худалдан авахад тулгарч буй бэрхшээл гэсэн асуултад урьдчилгаа төлбөр болоод орон сууцны зээлийн хүү өндөр байна гэж судалгаанд оролцогчдын 70 хувь үзжээ. Судалгаанд оролцсон дөрвөн өрх тутмын гурав нь буюу 76,3 хувь нь шинээр байр худалдан авах шаардлагатай гэж хариулсан байна.

 

Ангилал : Мэдээ & Мэдээлэл    Дэлгэрэнгүй Үзэх..

Барилгын зах зээлийн оргил үе нь 2020 он

Өнөөдөр МҮХАҮТ-ын дэргэдэх “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн зөвлөл” энэ салбарт ажиллаж байгаа зуучийн компаниуд болоод Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Нийслэлийн БХБТГ, ММСС-ийн Хөрөнгийн эрхийн төсөл зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал гарган ажил хэрэг болгохоор боллоо. 2010онд 8812 иргэн орон сууц худалдан авах гэрээ хийсэн бол 2011 онд 14282 иргэн болж нэмэгджээ. Харин бэлэглэлийн гэрээг 2011 онд 6227 иргэн хийжээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн талаархи бодит мэдээллийг нэгдсэн байдлаар авах боломжтой газар нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар гэхэд болно. Өнөөдөр зах зээл дээр болж байгаа хэлцлийн үнийн талаархи статистк мэдээлэл болон лавлагаа авах , үйлчлүүлэгчийнхээ өмнөөс зуучийн компаниуд гэрээ хэлцэл хийх боломжийн талаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүсэлт тавьсан юм. Гадаадын зуучийн компаниуд үйлчлүүлэгчдийнхээ зарж борлуулах болон авах гэж байгаа байрыг сонгоход нь тусалж, үнэн зөв мэдээллийг тэдэнд өгч, мөн тэдний өмнөөс худалдан авах гэрээ хэлцэлийг хийх эрхтэй байдаг. Харин манай зуучийн компаниуд тэдэнтэй ижил түвшинд ажилладаг боловч худалдан авах гэрээ хэлцлийг үйлчлүүлэгчийнхээ өмнөөс хийх эрх одоогоор байхгүй байгаа. Үүнийг ажил хэрэг болгосноор үл хөдлөх хөрөнгө зуучлалын иж бүрэн үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэх боломжтой болох юм.
Хэлэлцүүлгийн үеэр энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд байрны үнийг буулгах боломжтой эсэх талаар ч бас ярилцлаа.2011 онд 1,2 триллион орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө зах зээлд нийлүүлсэнээс 74 хувийг нь борлуулсан байна. Худалдан авагчийн орлогын түвшин 10 хувиар өсөхөд үл хөдлөх хөрөнгө 9 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Мөн инфляци ч орон сууцны үнэ өсөхөд нөлөөлдөг байна. Инфляци 3,4хувиар нэмэгдэхэд үл хөдлөх хөрөнгийн үнэ 2 хувиар өссөн байгааг судалгаа харуулжээ.
Өнөөдөр УБ хотын нийт хүн амын 39 хувь нь орон сууцанд, 61хувь нь гэр хороололд оршин сууж байгаа. Эрэлт их байгаа ч нийлүүлэлт бага байгаа нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлжээ. Манайд иргэдээ орон сууцаар хангахын тулд 40 мянган айлын орон сууц, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Орон сууцны хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн улс орнуудын туршлагаас харахад Герман 550 мянган айлын орон сууц, Малайз 800 мянган айлын орон сууц барьжээ. Малайзад 5жилийн дотор орон сууцны үнэ 11дахин нэмэгдсэн бол Казахстанд 5 жилд 10дахин, Монголд 10 жилд 10 дахин тус тус нэмэгджээ. Манай улсын хувьд барилгын материалын 80 хувийг импортоор хангадаг. Энэ бүх хангамж Замын үүд боомтоос хамааралтай байдаг гэхэд болно. Гэтэл өнөөдөр Замын үүд боомтын ачаа нэвтрүүлэх чадварыг орон сууц
ны тоотой харьцуулан судалгаа хийгээд 2012 онд ашиглалтад орох орон сууцны тоо 12000-с давбал орон сууцны үнэ буурах боломжгүй гэж үзжээ. Учир нь Замын үүд боомтын ачаа нэвтрүүлэх чадварын дээд хэмжээ энэ болохоор урдаас оруулж ирж буй барилгын материал Замын үүд боомтонд саатаж үүнээс үүдэлтэйгээр орон сууцны үнэ өсөх магадлалтай. Иймд өөр ачаа нэвтрүүлэх боомтыг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байгааг ч ярилцан санал бодлоо төрийн холбогдох албаны хүмүүст МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр хүргүүлэхээр болсон юм. Мөн дан ганц эрэлтийг дэмжсэн  бодлого явуулсан нь орон сууцны үнэ 30-40 хувиар өсөхөд нөлөөлсөн. Нийлүүлэлтийг дэмжсэн бодлого одоо үгүйлэгдэж байгааг Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн зөвлөлийн дэд дарга, www.barilga.mn-ийн захирал Г.Батсүх шүүмжилсэн юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл жилд 2,5 триллион төгрөгийн хөрөнгөөр өсч байна. Эрэлтээ дагаад нийлүүлэлт ч ийнхүү нэмэгдэж байгаа болохоор орон сууцны зах зээлийн тэнцвэр зохистой болох, барилгын зах зээлийн хөгжлийн оргил үе нь 2020 он байх болно гэсэн таамаглалыг судалгаа хийсэн "Мастер пропертис" ХХК-ийн захирал Г. Дашцэрэн  танилцуулсан юм.

 

Ангилал : Мэдээ & Мэдээлэл    Дэлгэрэнгүй Үзэх..

Нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна

.
Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар нь сүүлийн жилүүдэд Монгол оронд хурдацтай хөгжиж буй бизнесийн салбарт зүй ёсоор орж байгаа бөгөөд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 60 гаран зуучууд байдаг гэсэн тооцоо бий. МҮХАҮТ-ын дэргэд “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн зөвлөл” байгуулагдан ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Тус зөвлөл нь үл хөдлөх хөрөнгийн арилжаа эрхэлдэг байгууллага, компани, хувь хүн хоорондын бизнесийг дэмжих, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, нэгдсэн сургалтыг зохион байгуулах, зэрэглэх,  хууль эрх зүйн орчинг сайжруулах, нийгэмд үйл ажиллагаагаа зөвөөр ойлгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг явуулдаг билээ.
Бид энэ удаад үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт тулгардаг бэрхшээлүүд, хууль эрх зүйн орчин, нийгэмд ноёрхож байгаа түгээмэл ойлголтууд, бэрхшээлээс гарах арга  зам зэрэг асуудлуудын хүрээнд санал солилцохоор уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Уг хэлэлцүүлгийн үеэр Таныг хүрэлцэн ирж, өөрийн алтан санал зөвлөмжөө өгөн салбарын цаашдын хөгжилд дэмжин бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Уулзалт нээлттэй хэлэлцүүлэг 2012 оны 02 дугаар сарын 16-ны 14 цагаас МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд болно.

Хариуцах ажилтан: Б.Ариун
Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн зөвлөлийн нарийн бичиг

Утас: 310619, 99076169
Факс: 324620
Е-мейл: ariun@mongolchamber.mn
 
 
 
 
 
 

Ангилал : Мэдээ & Мэдээлэл    Дэлгэрэнгүй Үзэх..

Эрчим хүчийг 60 хувиар хэмнэх “Эко хотхон” хаачив?

.
Монгол Германы хамтын ажиллагааны хүрээнд “Берлин” эко хотхон байгуулагдахаар болж жишиг хоёр сууцыг барин нээлтээ хийж байсан. 72,5 га газрыг хамарсан нийт 17,7 мянган хүн буюу 4275 айл өрх амьдарна гэж тооцоод 1000 хүүхдийн цэцэрлэг, 2680 хүүхдийн сургууль байгуулж, тэр ч байтугай МСҮТ байгуулна гэж тооцоолж байлаа. Гэтэл нээлтээ хийж тууз хайчласнаас хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөх хотхоны талаар нам жим хэвээр. Уг хотхон байгуулагдвал үнэндээ Монголдоо л ганц гэгдэх жишиг хотхон болох байлаа. Дотор болоод гаднах темпаратурын зөрөө нь цельсийн 60 хэмд хүрдэг дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн нэгд зүй ёсоор ордог манай хотын хувьд эко сууц сэргээгдэх эрчим хүчийг 100 хувь ашиглаж, дулааны алдагдалыг 50 хувиар бууруулахаар тооцож байв.

(more…)

Ангилал : Мэдээ & Мэдээлэл    Дэлгэрэнгүй Үзэх..

Газар авах гол шалгуур нь харилцан зөвшилцөл

.
     Их хотын иргэд та биднийг хамгийн их бухимдуулдаг зүйлийн нэг нь  автозамын түгжрэл. “Бусад том  хотуудад байдаг  орчин үеийн жишигт нийцсэн том зогсоолууд, автопарк, гараж байсан бол энэ түгжрэл алга болдоггүй юм аа гэхэд багасах байсан”  гэж  нийслэлчүүд бид бухимдах нь олонтаа. Нийслэлийн газрын албанаас  автогараж  байгуулах зориулалтаар  газрын дуудлага худалдааг    нэг бус удаа зохион байгуулсан. Харин  худалдан авсан компаниуд газар дээрээ гараж барих гэтэл оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгаран түүнийгээ буцаасан тохиолдол цөөнгүй бий. 

(more…)

Ангилал : Мэдээ & Мэдээлэл    Дэлгэрэнгүй Үзэх..

Хэмнэлттэй сууцны эзэн таван сая төгрөгийн “бонустай”

.
     Өнөөдөр  Улаанбаатар хотод 180 гаруй айл өрх гэр хороололд амьдарч байна. Улаанбаатар хотын утааг “үйлдвэрлэгчид” гэж цоллуулаад байгаа тэдэнд зориулж  утааг багасгах зорилготой олон төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь ММСС-ийн “Цэвэр агаар төсөл”. Энэ төсөл нийслэлийн зургаан дүүргийн 50 хороонд хэрэгжиж байгаа. Төсөл  утаа багатай зуух санал болгохоос гадна эрчим хүчний хэмнэлттэй байшин  барьсан иргэдэд  таван сая төгрөгийн татаас олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл та эрчим хүчний хэмнэлттэй байшинг 26 сая төгрөгөөр захиаллаа гэхэд  таван сая төгрөгийг нь“Цэвэр агаар” төсөл таны өмнөөс төлнө

(more…)

Ангилал : Мэдээ & Мэдээлэл    Дэлгэрэнгүй Үзэх..

Найздаа илгээх

Эзэнд захиа илгээх