Сэтгүүл

Улирал тутамд хэвлэгдэн гардаг ТЭНХЛЭГ ЗУУЧ-21 сэтгүүл Улаанбаатар хотод баригдаж буй бүх шинэ орон сууцны мэдээллийг багтаахаас гадна барилгуудын сурталчилгааг байрлуулж дэлгэрэнгүй мэдээллийг уншигчдад хүргэдэг. Сэтгүүлд үл хөдлөх хөрөнгийн үнийн мэдээлэл, гадаад орнуудын үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, хууль эрх зүйн зөвлөгөө, барилгын салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, барилгын салбарынхантай хийсэн ярилцлагууд зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээ, мэдээллүүд багтана. Улаанбаатар хотын ном сонин худалдаалах бүх цэгүүдээр түгээгдэхээс гадна байнгын захиалагчидтай сэтгүүл болсон.

Тэнхлэг Зууч сэтгүүлийн анхны дугаар нь 2006 оны нэгдүгээр сард хэвлэгдэн гарч байснаас хойш иргэд, худалдан авагчдад Улаанбаатар хот дахь шинэ орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэн зөв мэдээллийг нэг дороос авах боломжийг олгосон цорын ганц сэтгүүл болтлоо өргөжиж чаджээ.

Тэнхлэг Зууч сэтгүүл нь шинэ орон сууцны бүх мэдээлэл, зээлээр худалдан авах боломжтой шинэ орон сууц, зарах түрээслүүлэх оффисын мэдээллийг хүснэгтэн байдлаар үзүүлдэг бөгөөд тус мэдээлэлд байршил, ашиглалтанд орох хугацаа, талбайн хэмжээ, холбоо барих утас болон метр квадратын үнэ гэсэн мэдээллүүдийг багтаадаг. Харин барилгын компанийн рекламанд дээрх мэдээллээс гадна ашигласан барилгын материал, төлбөрийн нөхцөл, барилгын давуу тал, онцлог гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байдаг.

Түүнчлэн Тэнхлэг зууч компаниас сар, улирал, жилийн давтамжтайгаар гаргадаг Улаанбаатар хот дахь хуучин орон сууцны дундаж үнийн хамгийн бодит судалгаа хэвлэгддэг бөгөөд энэ нь хуучин орон сууц худалдан авахаар хайж буй болон хуучин орон сууцаа худалдах гэж байгаа хүмүүс мөн орон сууц барьцаалж зээл олгодог банкуудын зээлийн мэргэжилтнүүдэд хуучин орон сууцны зах зээлийн үнийн талаар үнэн зөв мэдээлэлтэй болоход тусладаг.

Найздаа илгээх

Эзэнд захиа илгээх