ТЭНХЛЭГ ЗУУЧ компани үл хөдлөх хөрөнгийн дараах чиглэлүүдээр судалгааны ажлуудыг тогтмол хийдэг. Үүнд:
- Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн иж бүрэн судалгаа
- Оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаа
- Худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаа
- Орон сууцны эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийн судалгаа
- Оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийн судалгаа
- Барилгын салбарын хөрөнгө оруулалтын төслийн судалгаа
Эдгээр судалгаа хамгийн сүүлийн үеийн бодит мэдээллүүдэд үндэслэгдэн хийгддэг бөгөөд байнга шинэчлэгддэг. Бид үйл ажиллагаагаа дээрх судалгаануудад үндэслэн явуулахаас гадна гадаад дотоодын байгууллагууд манай судалгааг өргөнөөр ашигладаг. Мэдээллийн үнэ цэнэ цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгддэг тул манай мэдээллийн сан, судалгааны үр дүнгүүд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажиллах хөрөнгө оруулагчдад чухал мэдээлэл болдог. Бид дээрх судалгаан дээрээ үндэслэн улирал тутам үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тойм, жилд 2 удаа Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн тойм мэдээг гаргадаг.
Мөн үл хөдлөх хөрөнгийн үндэстэн дамнасан корпораци болох JONES LANG LASALLE-тай хамтын ажиллагааны гэрээтэйгээр Монголын болон Ази, Номхон далайн үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт хамтран ажиллаж байна.
Тэнхлэг зууч ХХК нь хийж буй судалгааны ажлуудаа олон улсын стандартын түвшинд хүрэхүйц байдлаар хийхийг зорьж, эхний судалгааны ажлуудаа хийж гүйцэтгэж байна.
Түүнчлэн олон улсын үл хөдлөх хөрөнгийн EXPO-д байнга оролцож мэдээлэл солилцон туршлага хуримтлуулж, цаашдын судалгаандаа ашиглаж байна.