Нүүдэлчид суурьшмал иргэншилд шилжиж эхэлснээс хойш 70 жил, үл хөдлөх хөрөнгө эзэмшээд 10 жил өнгөрсний дараа бид энэ том салбарт хүч үзэхээр зориглон эхэлсэн юм. 7 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажиллаж үйлчлүүлэгч, харилцагчидад өөрсдийн нэр, бүтээгдэхүүн үйлчилгээгээр танигдсанаас гадна Монголынхоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар багагүй судалгаа хийсэн билээ. Энэ хугацаанд бид 1500 гаруй орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаалж, 30 гаруй орон сууцны барилгын борлуулалтыг бүтнээр болон хэсэгчлэн хийж гүйцэтгэжээ.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн багтаамж их биш, суурьшмал иргэншилтэй бусад улсуудтай харьцуулахад энэ салбарт харьцангуй бага туршлагатай хэдий ч дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголынхоо зах зээлд нэвтрүүлэх, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх зорилгодоо хүрэхэд хамгийн их тусалж дэмждэг үйлчлүүлэгч, харилцагч та бүхэнд гүнээ талархаж буйгаа илэрхийлье.
Та бидний өмнөх гэрэлтэй сайхан ирээдүйд хамтдаа хөгжих итгэлтэй хамтрагч, найдвартай түнш тань байж чадна гэдэгтээ бид бүрэн итгэлтэй байна.
Та бүхнийг хүндэтгэсэн,
Үүсгэн байгуулагч Б.Мөнхнаран
Д.Гэрэлт-Од