Шинэ орон сууцны борлуулалт, барилгын компанийн Пи-Ар Шинээр орон сууц барьж буй болон барих гэж буй компанийн борлуулалтын алба байдлаар ажиллаж, орон сууцны талаар нийтэд мэдээлэл сурталчилгаа хүргэх, захиалга авах ажлыг гүйцэтгэхээс гадна тухайн барилга угсралтын болон хөрөнгө оруулалтын компанийн олон нийттэй харилцах ажлыг хариуцан хийнэ. Орон сууцны үнэ тогтоолт, борлуулалтын нөхцлийн талаар зөвлөгөө өгөх, судалгаа хийх, барилгын материалын нийлүүлэлт, худалдан авалтанд харилцагч байгууллагуудтай холбох зэрэг ажлууд уг үйлчилгээнд багтана.
Орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай
ажлын байрны худалдаа, түрээсийн зуучлал
Уг үйлчилгээ нь үл хөдлөх хөрөнгөө худалдах, түрээслүүлэх гэж буй үйлчлүүлэгчдэд чиглэгдэнэ. Хөрөнгийн талаарх мэдээллийг нийтэд хүргэх, сурталчилах, худалдан авагч, түрээслэгчийг олох, гэрээ хэлцлийг боловсруулах, эрх шилжүүлэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнүүд багтана.
Манай компаниар дамжуулан орон сууц, оффис, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг зуучлуулан худалдах, түрээслүүлэх сонирхолтой бол бидэнд хандсанаар бид таны өмнөөс найдвартай, түргэн шуурхай, эрсдэлгүйгээр гүйцэтгэнэ.